​Итгэмжлэлийн тэмдэг хэрэглэх бодлого


MNAS тэмдэг хэрэглэх тухай

Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн эрх зүйн байдлыг нь илэрхийлэх зорилгоор итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэлийн лого, таних тэмдгийг MNAS P 704 /үзэх/ журмын дагуу олгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг.

Итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн ТҮБ-д олгогдох таних тэмдэг нь итгэмжлэлийн бэлгэ тэмдэг,  бүртгэлийн дугаар, холбогдох стандартын тэмдэглэгээнээс бүрдэнэ.

MNAS Таних тэмдэг

Итгэмжлэлийн таних тэмдгийн эзэмшигч нь итгэмжлэлийн байгууллага байх ба итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага түүнийг зөвхөн итгэмжлэгдсэн үйл ажиллагааны хүрээнд, хүчинтэй хугацаанд хэрэглэх эрхтэй.

Итгэмжлэлийн таних тэмдгийг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага нь өөрийн үр дүн, дотоод баримт бичиг, сурталчилгааны материал, электрон баримт бичиг, вэбсайт  дээр хэрэглэж болно.

Итгэмжлэлийг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд итгэмжлэлийн таних тэмдэг хэрэглэхийг хориглоно.  

 

IAF MLA тэмдэг хэрэглэх тухай (MNAS хосолсон тэмдэг)

Монгол Улсын Засгийн газар нь үндэсний итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар дамжуулан IAF (International accreditation forum-Олон улсын итгэмжлэлийн форум) MLA (Multilateral recognition arrangement-Олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (IAF MLA)) -ийн тэмдгийг хэрэглэх лицензийг авсан.

Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага нь тус төв (ҮИТ)-д хандан хүсэлт гаргаж, “IAF MLA тэмдэг хэрэглэх тухай” гэрээ байгуулах замаар IAF MLA-ын тэмдгийг MNAS-ын итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хэрэглэх боломжтой.

IAF MLA Таних тэмдэг

  • Үндэсний итгэмжлэлийн тогтолцооны таних тэмдгийг IAF (International accreditation forum) MLA (Multilateral recognition arrangement) тэмдэгтэй хослуулан хэрэглэх өргөдлийн маягт
  • IAF MLA тэмдэг хэрэглэх Гэрээний төсөл 
  • IAF MLA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт
  • IAF журам /IAF ML2:2016, General Principles on the Use of the IAF MLA Mark/
  • Олон улсын итгэмжлэлийн форумд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагын мэдээллийн сан /IAF Cert Search Data base/ https://www.iafcertsearch.org/
 
ILAC MRA тэмдэг хэрэглэх тухай (MNAS хосолсон тэмдэг)

Монгол Улсын Засгийн газар нь үндэсний итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар дамжуулан ILAC (International Laboratory Accreditation Cooperation-Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага) MRA (Mutual Recognition Arrangement-Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)) -ийн тэмдгийг хэрэглэх лицензийг авсан.

Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн сорилт, хэмжлийн лабораториуд нь тус төв (ҮИТ)-т хандан ILAC-ийн ХХЗХ-ийн тэмдгийг MNAS-ын итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хэрэглэх боломжтой.

ILAC MRA Таних тэмдэг

  • Үндэсний итгэмжлэлийн тогтолцооны таних тэмдгийг ILAC (International Laboratory Accreditation Cooperation) MRA (Mutual Recognition Arrangement) тэмдэгтэй хослуулан хэрэглэх өргөдлийн маягт
  • ILAC MRA тэмдэг хэрэглэх Гэрээний төсөл
  • ILAC MRA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт
  • ILAC журам /Rules for the Use of the ILAC MRA Mark /

 

IAF MLA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт

 

ТҮБ-ын нэр Гэрээ байгуулсан огноо Гэрээний дугаар Гэрээ хүчинтэй эсэх
1 "Эс Эф Си Эс" ХХК 2019-04-01 IAF /06-01 +
2 Стандарт, хэмжил зүйн газрын БТБГ 2019-05-01 IAF /06-02 +
3 "Монсертф" ХХК 2019-10-01 IAF /06-03 -

 

ILAC MRA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт 

ТҮБ-ын нэр Гэрээ байгуулсан огноо Гэрээний дугаар Гэрээ хүчинтэй эсэх
1 Ашигт малтмал газрын тосны газар 2016-04-08 ILAC Д/06-24 -
2 Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатори 2016-04-08 ILAC Д/05-25 -
3 "Ханлаб" ХХК 2016-09-24 ILAC ИТХХ 0622 -
4 "Ар Си инспекшн Азия Ассайрс" ХХК 2017-09-19 ILAC Д/06-52 +
5 "Эрдэнэт үйлдэр" ТӨҮГ 2017-12-08 ILAC Д/01 +
6 Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн      
7 "Монголын алт" ХХК      
8 "Хар мөрөн импекс" ХХК